Азийн наадам: Монголын тамирчдын өнөөдрийн хуваарь
"Жакарта-Палембанг 2018" Азийн наадам 10 хоног үргэлжилж байна. Манай баг тамирчид өчигдөр байт харваа, бокс, ширээний теннис, хөнгөн атлетик болон гимнастикийн төрлүүдэд оролцсон юм. Байт харвааны эрэгтэйчүүдийн болон холимог багийн төрлийн медалийн төлөөх харвалтууд явагдаж, Монголын баг тамирчид Азийн наадамд тус тус IV байр эзэлсэн талаар бид мэдээлсэн.
Монголын баг тамирчид медаль хүртэх өндөр магадлалтай төрлүүд болох Кураш өнөөдөр, Жүдо маргааш буюу 29-нд мөн Самбо 30-ны өдрүүдэд эхлэх юм.
Та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 28-ны өдрийн монголын баг тамирчдын тэмцээний хуваарийг хүргэж байна:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ