Б.Чинзориг, Х.Энх-Амар нар шөвгийн наймд үлдлээ
Азийн наадмын боксын эрэгтэй 49, 56, 64, 75 кг-ын жингийн шөвгийн 16 тамирчдын тоглолтууд өчигдөр болж, шөвгийн найман боксчны нэрс тодорлоо. Дээрх жингүүдэд улсаа төлөөлөн оролцож буй манай тамирчдаас хоёр нь ялж, хоёр нь ялагдал хүлээв.
49 кг-д Х.Энхмандах Энэтхэгийн боксчин, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Амиттай тулж ялагдал хүлээсэн бол 75 кг-д Д.Давааням Узбекистаны Исраиль Мадримовыг барсангүй.
Харин 56 кг-д ОУХМ Х.Энх-Амар Энэтхэгийн Мохаммед Хуссам Уддиныг, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг БНАСАУ-ын Ри Кон Тэг тус тус ялж, шөвгийн наймд үлдээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ