Монголын ой тогтоолтын тамирчид үнэмлэхүй ялалт байгууллаа
БНСУ-д Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд есөн орны нийт 200 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд хоёр өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлжээ.
Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 18 тамирчин Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлага дор амжилттай оролцон 25 алт, 28 мөнгө, 19 хүрэл медаль буюу нийт 90 медалийн 72 медалийг хүртэж үнэмлэхүй ялалт байгуулсан байна.
Мөн манай тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалдаа дэлхийн есөн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноос гадна нийлбэр дүнгээр илүүрхэж нас насны ангилал тус бүртээ эхний гурван байрт оржээ.
Насанд хүрэгчид:
1-р байр: Олон улсын Их Мастер Н.Мөнхшүр 7766 оноо
2-р байр: Олон улсын Их Мастер Н.Энхшүр 6949 оноо
3-р байр: Олон улсын Их Мастер Э.Пүрэвжав 6222 оноо
Өсвөр нас:
1-р байр: Олон улсын Их Мастер Э.Лхагвадулам 7382 оноо
2-р байр: Б.Лхагвадорж 5784 оноо
3-р байр: Г.Мянганбаяр 4927 оноо
Бага нас:
1-р байр: О.Ганжигүүр 3147 оноо
2-р байр: Д.Мөнхтүшиг 2739 оноо
3-р байр: Б.Эрмүүнболд 2362 оноо
Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2017 оны Дэлхийн аварга, Геннисийн рекорд эзэмшигч, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр (7766 оноо) тэргүүлж аваргын цом хүртжээ.
Ийнхүү манай тамирчид олон улсын оюуны спортын 50 дахь тэмцээндээ амжилттай оролцож, нийт 861 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ