Азийн наадамд Х.Цагаанбаатар тэргүүтэй самбочид өрсөлдөнө
Индонез улсын нийслэл Жакарта хотноо болох Азийн наадамд самбо бөхийн төрөл шинээр нэмэгдсэн билээ. Төв Азийн таван улс болон Монголчууд сайн барилдах энэ төрөлд Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар барилдах ажээ.
Самбо бөхийн барилдаан эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд л зохион байгуулахаар болсон юм. Самбын тэмцээн энэ сарын 31-нээс ирэх сарын 1-нд болно.
Самбо бөх Азийн наадамд оролцох тамирчид
Эрэгтэй
52 кг-д Г.Мөнхбат, Ш.Эрдэнэбаатар
90 кг-д Х.Цагаанбаатар, Р.Анхбаатар,
Эмэгтэй
48 кг-д Б.Ойдовчимэд, Г.Наранцэцэг
68 кг-д М.Даваасүрэн, Ц.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ