Ц.Удвал Монголын багийн 10 дахь медалийг авчирлаа
Азийн наадмын 10 дахь медалиа манай улс өчигдөр авч чадлаа. Жюү жицүгийн төрөлд эмэгтэйчүүдийн 62 кг-д өрсөлдсөн Ц.Удвал хүрэл медаль хүртсэнээр багийн 10 дахь хүрэл медалийн эзэн болжээ. Тэрбээр эхлээд Вьетнамын Ти Хон Нгенийг шүүгчийн саналаар, шөвгийн наймд Арабын Нэгдсэн Эмиратын бөх Хэсса Алшамсиг 3:0-ээр ялсан юм. Хэсгийн аваргын төлөө БНСУ-ын Сүн Ки Рад 5:0-ээр ялагдсан.
Хүрэл медалийн төлөө Индонезийн бөх Жулья Симоныг ялсанаар Монголын жюү жицүчдээс Азийн наадмын анхны медалийг авчирлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ