Монголын байтын баг тамирчид хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
"Жакарта-Палембанг 2018" Азийн Спортын наадамд оролцож буй манай улсын байт харвааны ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ Б.Отгонболд нар рекурв буюу олимпийн зайн холимог харвалтын төрөлд Дэлхийн чансааны нэг, хоёрдугаарт бичигддэг БНСУ-ын тамирчдыг ялж шигшээ дөрөвт үлдсэн юм.
Манай улсын тамирчид эхний тоглолтдоо Индонезийн багийг 5:4 харьцаатай ялсан бол хоёрдугаар шатанд БНСУ-ын багийг 5:1 харьцаагаар мөн ялсан юм. Харин хагас шигшээ тоглолтод Япон улсын багтай хүч үзэж, эхний багцад ялсан боловч нийлбэр дүнгээр ялагдлаа.
Тамирчид наймдугаар сарын 27-ны өдөр буюу ирэх Даваа гарагт Монголын цагаар 14:00 цагт хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай өрсөлдөнө. Харин аваргын төлөө Япон, Хойд Солонгосын багууд өрсөлдөхөөр шалгарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ