Азийн наадам: Ө.Эрдэнэбаатар аваргын төлөө барилдана

Азийн XYIII зуны спортын наадмын долоо дахь өдөр Монголын баг тамирчдаас жиү жицүгийн барилдааны төрөлд эрэгтэйчүүдийн 56 кг-д хүч үзэж буй ОУХМ Өлзийтогтохын Эрдэнэбаатар аваргын төлөө барилдахаар шалгарлаа.

Тэрбээр Филиппиний тамирчин Де Жиан Тейлорыг эхний даваанд ялж улмаар Казахстаны бөх Коныссов Куандукыг 4:0-оор хожсон. Харин мөнгөн медалийн төлөө АНЭУ-ын тамирчин Хавад Хамадыг 3:2-оор хожиж Азийн наадмын аваргын төлөө АНЭУ-ын тамирчин Алблууши Халидтай орон нутгийн цагаар 16 цаг 20 минутаас хүч, ур чадвараа сорихоор болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ