Азийн наадам: Ш.Түмэнцэцэг хагас шигшээд шалгарлаа

“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жингээр манай бөхчүүдийн барилдаан өндөрлөнө.

68 кг-д Азийн АШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгө, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын хүрэл медальт Энэтхэгийн Дивья Какраныг оноогоор цэвэр (11:1) яллаа. Ингэснээр тэрбээр хагас шигшээд эзэн орны Синта Деси, Тайваний Чен Венлинг нарын ялсантай хүч үзнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ