Э.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдана

Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, “Универсиад” наадмын мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

 

Тэрбээр тэгшитгэлд Энэтхэгийн Пинкиг, шөвгийн наймд Вьетнамын Ти Ха Фуонгийг тус бүр оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Казахстаны бөх  Жулдиз Эшимовад 11:12-оор ялагдал хүлээлээ.

 

Ингэснээр ОУХМ Э.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ