Хятад улс жилд 6 тэрбум жоом үржүүлдэг

Хятад улс жоомыг аж үйлдвэрийн аргаар  үржүүлдэг байна. Жоомны ферм бүр нь хөл бөмбөгийн хоёр талбайн дайтай байдаг аж.  Гэтэл жоом нь ийм хэмжээгээр хэнд, юуны учир хэрэгтэй байдаг юм бол?

Олон хүн жоомыг ой гутмаар амьтан гэж үздэг, гэтэл хятадын эмийн үйлдвэрт жоом нь сайн бизнес болж,  эрүүл мэндэд ач тустай гэсэн итгэл үнэмшил тус оронд өргөн тархжээ.  Хятад болон Азийн бусад оронд шарсан жоомыг олон зуун жил хүнсэндээ хэрэглэж ирсэн  ч,  харин одоо энэ шавьжийг тусгай том фирмүүдэд үржүүлдэг байна.

Хятадын баруун өмнөд нутгийн Сичан хотын нэг эмийн компани жилд зургаан тэрбум жоом үржүүлдэг аж.

“Хөл бөмбөгийн хоёр талбайн дайтай  байшинд жоом үржүүлж байна. Дотор нь хоол, ус бүхий шуудуунууд байх. Байшинд дулаахан, чийглэг, харанхуй”  гэж “South China Morning Post” сонинд бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ