Азийн наадмын тэнгэрт Монголын далбаа мандлаа
Өнөөдөр Азийн наадмын тамирчдын тосгонд Монгол Улсын тугийг мандуулах 18 дахь удаагийн ёслолын ажиллагаа боллоо. Наадмын нээлтийн өмнө уламжлал болон зохиогддог уг арга хэмжээнд Монголын багийн ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, Монголын багийн дэд ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүтэй баг тамирчид оролцов.
Энэ удаагийн Азийн наадам цар хүрээний хувьд түүхэнд бичигдэхүйц хэмжээнд явагдаж буй. Нийт 40 спортын 69 төрөлд 465 багц медалийн төлөө 45 орны 10 мянга гаруй тамирчин өрсөлдөж буйгаараа түүхэн дэх хамгийн том наадам болж байна. Манай улсын хувьд спортын 30 төрөлд 268 тамирчинтай Жакартаг зорьсон юм. Азийн наадам наймдугаар сарын 18-ны өдөр албан ёсоор нээлтээ хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ