ОХУ-ын ерөнхийлөгчийг хуримдаа урьсан Австрийн ГХЯ-ны тэргүүн гэж хэн бэ?

                 Владимир Путин ирэх ням гарагт  Германы канцлер Ангела Меркельтэй уулзахаар Берлинг зорино. Харин очих замдаа бямба гарагт болох Австрийн ГХЯ-ны тэргүүн Карин Кнайслийн хуримд очихоор болжээ.

 Оросын төрийн тэргүүн яах гэж ингэж шийдсэн хэрэг вэ?

              

                   - Путинийг зургадугаар сарын эхээр Венад айлчлах үеэр Австрийн гадаад хэргийн сайд ерөнхийлөгчийг урьсан юм. Тийнхүү Оросын төрийн тэргүүн замдаа баяр ёслолд оролцох болсон хэрэг гэж ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд тайлбарлажээ.

Хуримыг  жуулчдын дунд алдартай Гамлицийн шилтгээнд  (Словений хилээс холгүй Австрийн өмнөд нутаг) хийхээр төлөвлөж байсан ч,  тэр өдөр маш олон хурим болох ажээ.  Тиймээс тэндхийн хэвлэлд бичсэнээр, шинээр гэрлэгсэд  өвөрмөц соортын усан үзэм тариалдаг өмнөд нутгийн Штрия мужийн нэг дарсны газарт баяр ёслолоо тэмдэглэх бололтой аж.

-  Аз болоход, Штирия мужид амьдралынхаа  хамгийн гоё өдрийг тэмдэглэх хамгийн сайхан газрууд бий гэж Австрийн ГХЯ-ны тэргүүн сэтгүүлчдэд хэлсэн байна.  Австрийн “Kronen Zeitung” сонинд нийтэлснээр, Австрийн цагдаагийн элитийн тусгай зориулалтын “Кобра” ангийнхан арга хэмжээний үеэр хамгаалалтад гарах ажээ. Энэ нь Оросын ерөнхийлөгч айлчлах гэж байгаатай холбоотой гэнэ.  Путинийг нисэх буудлаас хамгаалалтынхан болон мэргэн буучид дагалдан явах аж.

53 настай  Карин Кнайссль  54 настай бизнесмен, банкны мэргэжилтэн Вольфганг Мейлингертэй гэрлэх гэж байгаа юм. Энэ нь ГХЯ-ны сайдын анхны гэрлэлт ажээ. Бизнесчийг өмнө нь олон нийт таньдаггүй байсан бөгөөд  харин Кнайсселийг Австрийн ГХЯ-ны тэргүүн болсны дараа тэд олны дунд байнга шахуу үзэгдэх болсон байна.

Кнайсель 1990 оноос Австрийн гадаад бодлогын байгууллагад ажиллаж байгаа бөгөөд Парис, Мадридад элчин сайдын яаманд мөн ажиллаж байжээ.  1998 Их сургуульд олон улсын эрх зүй, Ойрх Дорнодын түүх, эрчим хүчний бодлогын хичээл зааж байжээ.  Ингэж ажиллах хугацаандаа одоогийн канцлер Себастьян Курцийн тэргүүлдэг Австрийн ардын намтай (энэ улс төрийн хүчин оросын тал баримталдаг юм) идэвхтэй хамтран ажиллаж байжээ.

 

Кнайсль Араб, Иврит, Унгар, Франц, Испани, Итали, Англи гэсэн долоо хэлээр ярьдаг байна. Хүүхэд насаа Иорданд өнгөрүүлсэн бөгөөд энд эцэг нь ван Хусейний хувийн нисэгч байжээ.

 

С.Инда





СЭТГЭГДЭЛ БИЧИХ