Байлдан дагуулж, эзлэх боломжгүй орнуудыг нэрлэжээ
АНУ, Орос, Афганистан, Хятад, Энэтхэг улс нь байлдан дагуулах боломжгүй орнууд юм гэж “We Are The Mighty” сэтгүүлд бичсэн байна.
АНУ-г манай гарагийн эзлэх боломжгүй орон хэмээн үзжээ. Учир нь хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй, өргөн уудам тал нутагтай, хүн ам олон,мөн иргэдээ өөрийн эзэмшлийн буу зэвсэгтэй байхыг зөвшөөрдөг учраас эзлэх боломжгүй гэж Америкийн эх оронч чиглэлтэй сэтгүүлд нийтэлжээ.
Мөн Орос улсыг байлдан дагуулах боломжгүй гэдгийг цаг уурын эрс тэс нөхцөл, асар уудам нутаг дэвсгэр болон тус орны армитай холбосон төдийгүй, хүн амын онцлог бүхий улс хэмээн уг сэтгүүлд тайлбарлажээ. “Оросууд өөрийн орныг ямар нэгэн эзлэгчид үлдээхийн оронд, түүнийг шууд устгах болов уу” гэж тодорхойлжээ. ОХУ-руу халдан довтолсон тохиолдолд Оросын тал баримтлагч санаа бодолтой хуучин ЗСБНХУ-ын бүгд Найрамдах Улс болох Казахстан Оросын талд байлдаж эхэлнэ гэж “WATM” сэтгүүлд тэмдэглэжээ.
Сэтгүүлд Афганистан улсыг “эзэнт гүрний оршуулгын газар” гэж тодорхойлсон байна. “Энд өнөөгийн дэлхийн цорын ганц хүчирхэг гүрэн АНУ, урьд нь оршин тогтнож байсан цорын ганц хэт их гүрэн Зөвлөлт Холбоот Улс, мөн Дэлхийд оршин тогтнож байсан томоохон эзэнт гүрэн болох Британи улс багтаж байна” гэж “We Are The Mighty” сэтгүүлд бичжээ. Афганистаныг эзлэх боломжгүй нь газар зүйн нэн түвэгтэй байдал, түүнчлэн маш олон үндэстний хүн ам байдаг. Тэдгээрийг захирч байх шаардлагатай холбоотой гэж сэтгүүлд тэмдэглэсэн байна.
Хятадыг эзлэх боломжгүйн гол шалтгаан нь 1,3 тэрбум хүн амтай том гүрэн улс. Энэ орны том нутаг дэвсгэр, хүн амын хэт нягтралаас үүдэлтэй элдэв өвчин, хөгжингүй эдийн засаг, бусад орноос хуулбарласан технологийн ололт амжилтуудаас үүдэлтэй хүчирхэг зэвсэгт хүчин нь нэмэлт хүчин зүйлд тооцогдож байна.
Энэтхэгийг байлдан дагуулах боломжгүй нь уур амьсгалын болон газар зүйн (зүүн хойд нутгийн Гималайн нуруу болон баруун хойд нутгийн цөл газар) онцлог болон дайсны хөлөг онгоц нэвтрэхэд саад учруулдаг эрэг хавийн усан дахь асар олон шумбагч хөлөг онгоцтой холбоотой гэнэ. “Хүн хүчний бараг хязгааргүй нөөц, шашны итгэл үнэмшил болон нэг тэрбум хүн ам нь тэднийг аль ч фронтод аюултай дайсан болгоно" гэж сэтгүүлд бичжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ