Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж, Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын томилгоог хэлэлцсэн байна. Тус яамны дэд сайдад Б.Амарсанаа, Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондог, УБТЗ-ын замын орлогч дарга Л.Халтар нарыг дэвшүүлэх асуудал яригдсан байна.
МАН-ын Удирдах зөвлөлөөс олонхийн саналын дагуу салбартаа олон жил ажилласан Л.Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар томилох шийдэлд хүрчээ. Мөн тус намын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ