Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ
Индонез улсын Жакарта, Палембан хотуудад Азийн спортын XVIII наадам энэ сарын 18-нд нээлтээ хийнэ. Азийн наадмын нээлт болж галт бамбар асах өдөр нь 18 боловч хөлбөмбөгийн тэмцээн энэ сарын 10-нд, гандболын тэмцээн 13-нд эхэлсэн. Өнөөдөр Монголын тамирчдын өрсөлдөх сагсан бөмбөгийн тэмцээнүүд эхэлж байна.
Инчоны Азийн наадамд шилдэг наймд шалгарч байсан байсан эрэгтэй шигшээ баг А хэсэгт зохион байгуулагч орон Индонез, Тайланд болон Өмнөд Солонгосын шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан. Эхний тоглолт өнөөдөр 13.30 минутаас Тайландын эсрэг хийх тоглолтоор эхэлсэн бөгөөд яг одоо үргэлжилж байна. Харин нөгөөдөр Өмнөд Солонгосын шигшээ багтай, 25-нд Индонезийн шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийх юм. Эмэгтэй шигшээ баг хэсэгтээ Хятад, Япон, Тайланд болон Хонконгийн шигшээ багуудтай таарсан.
Сүүлийн жилүүдэд өндөр амжилт үзүүлж байгаа Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг маань Өмнөд Солонгос, Бангладеш, Киргизстан болон Тайваны шигшээ багуудтай В хэсэгт багтаад байна. Эхний тоглолтоо 22-нд Тайваны эсрэг хийнэ. 3х3 эмэгтэй шигшээ баг маань Япон, Балба болон Тайваний шигшээ багуудтай багтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ