АН М.Энхболдыг оролдоод байгаа юмуу?, У.Хүрэлсүхийг огцруулах гээд байнауу?
Эрх бариагүй Ардчилсан намын бараг талруу дөхсөн хувь нь намдаа адлагдаж, гологдож гоочлогдсоор идэвхгүй байдалд шилжээд байгаа билээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Хотын мэр асан Э.Бат-Үүл, ноён Баабар, М.Зоригт, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, гээд зөвхөн лидерүүдийг нь л дурдахад дуусахгүй. Н.Алтанхуяг ба түүний журмын нөхөд ч тойргийн гадна харж хүлээзнэсэн байдалтай байгаа нь нууц биш.
Гэвч АН-ын өнөөгийн удирдлагын гол хүч, Ерөнхийлөгч Х.Баттулгаар хань татаж улс төрийн сөрөг хүчний үүргээ идэвхтэй гүйцэтгэхээр тэмүүлж байна. Сөрөг хүчнийхэнд улс төрөө хийх боломжийг эрх баригч МАН-ын талцал хуваагдал нээж өгсөн гэхэд хилсдэхгүй. Өчигдөр Ардчилсан Намын Улс төрийн зөвлөл хуралдсаны дараа УИХ-ын намын бүлэг нь ээлжит бус хуралдсан. Уг хуралдаануудын дараа УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Энэ үеэр "Эрх барьж байгаа намын дотоод зөрчлийн асуудлаас үүдэн, эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Цаашлаад улс орны ирээдүй болсон хүүхдийн амь нас, эрүүл мэнд ноцтойгоор хохирсоор байгаа. Зөвхөн хүүхэд гэлтгүй иргэдийн амь нас хохирсоор байгааг анхаарах хэрэгтэй. Манай улсад вагоны осол гарсан түүх ховор. Гэтэл вагоны осол гарсны улмаас 88 хүн эмнэлэгт хандаж, хоёр хүний биеийн байдал хүнд байна. АН энэ бүхнийг сөхөж ярихаар байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ослыг улстөржүүллээ гэж байгаа юм. Төмөр замын байгууллага бол хагас цэрэгжсэн, маш сайн зохион байгуулалттай ажиллаж ирсэн түүхтэй газар. Энэ сахилга бат, ажиллах арга барил хаачив. Энэ асуудал дээр Засгийн газрын нэг сайд, дэд сайдыг огцруулаад яах юм. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, хариуцлага хүлээх ёстой. Цаашлаад Засгийн газраа бүрдүүлсэн УИХ энэ асуудалд анхаарал хандуулж чадахгүй бол УИХ тарах ёстой гэсэн байр суурьтай байна” гэж мэдэгдсэн юм. Өмнө нь Ардчилсан нам Монгол Ардын намын У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй гэх 32-ын бүлэгтэй хамтран М.Энхболдыг ээлжит бус чуулганд дуудаж зовоож байсан бол, энэ удаа тэдний бай нь М.Энхболд биш, У.Хүрэлсүх болсон бололтой.
Өнгөц харахад М.Энхболдын 32 той нийлж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах , эс бүтвээс эрдэнэт хүний амь эрсдчихээд байхад, эрдэнэт үйлдвэр чинь өрөнд уначихаад байхад, М.Энхболд чи 60 тэрбумынхаа асуудлыг хаацайлсаар илжирч дууслаа гээд УИХ-ын дарга М.Энхболдруу ноцох нь ойлгомжтой. Ямар ч атугай МАН-ын аль нэг 32 дээр АН-ын 9-ийг нэмэхээр улс төр харагдаад байгаа юм. Ингэхэд АН М.Энхболдыг оролдох гээд байна уу?, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах гээд байгаа юмуу?. Арга ч үгүй биз дээ. Эрдэнэт хүний амь нас эрсдчихээд байхад чинь.
Д.Галт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ