258,622 ширхэг хувьцаа арилжжээ
2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 258,622 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс 'Ган хэрлэн' (HZB+14.98%) болон 'Хөсөг трейд' (HSG+14.96%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Агротехимпекс' (ATI-9.3%) болон 'Ноёт хайрхан' (NIE-7.14%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр 'TOP 20' индекс 19261.57 нэгж болж 0.65 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,351,476,310,673.37 төгрөг боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ