УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй

УБТЗ-ын дарга  Д.Жигжиднямааг эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл явж буй. Уг асуудлаас УБТЗ-ын хэвлэлийн албанаас тодруулахад,“Д.Жигжиднямаа дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй,ташаа мэдээлэл тараад байна. Одоогоор осолдсон вагоны асуудлыг цэгцлэх ажлыг удирдаж байгаа” гэх мэдээлэл өгөв. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гүйцэтгэх удирдлагыг сонгохдоо хувь нийлүүлэгчтэй зөвшилцөх замаар Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргадаг билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ