Валютын албан нөөц 3.2 тэрбум ам.доллартай тэнцжээ
Эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлогч төлбөрийн тэнцэл энэ оны эхний таван сарын байдлаар 201.7 сая ам.долларын ашигтай гарсан нь дунд хугацаанд төгрөгийн ханш тогтвортой байхад нөлөөлнө гэдгийг Монголбанкнаас тодотгосон.
Мөнгөний нийлүүлэлт гадаад эх үүсвэр буюу гадаадын шууд хөрөнгө оруулалт, ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт болон экспортын орлогын нөлөөгөөр нэмэгдэж байгаа юм.
2018 оны эхний таван сарын байдлаар шууд хөрөнгө оруулалт 643.6 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 200 орчим сая ам.доллараар нэмэгдсэн байна.
Ингэснээр валютын албан нөөц 3.2 тэрбум ам.доллартай тэнцжээ. Засгийн газар он гарсаар томоохон дүнтэй өрийн эргэн төлөлт хийсэн ч валютын нөөц өмнөх жилтэй харьцуулахад нэмэгдээд байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ