Монголд анх удаа хөл нүцгэн гүйлтийн хагас марафон зохион байгуулна
“Тал нутгийн марафон-Богдхан ултра трайл 50км”олон улсын гүйлтийн тэмцээн нь 1997 оноос эхлэн Япон улсын иргэн ноён Фүживара Тацүичи-н санаачилгаар “Тал нутгийн Монгол” нэртэйгээр анх зохион байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж буй юм.
Тус гүйлтийн тэмцээнийг “Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо” болон Япон улсын “Шёова Холдингс” групп компани хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 22 дахь удаагийн уралдаан томоохон онцлогтой болох юм. Онцлог нь:
- Монгол Улсад анх удаа Ултра трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйдэг төрлийн марафон зохион байгуулах гэж байна
- Монгол Улсад анх удаа хөл нүцгэн гүйлтийн хагас марафон Монголын тал нутагт зохион байгуулагдах гэж байна
Ултра трайл төрлийн марафон нь Богд Хан уулыг дамжин гүйх бөгөөд, үүгээр дамжуулан гадаад улсын орон орны тамирчид нэгэн дор цугларч, Монгол нутгийн гайхамшгийг өөрсдийн нүдээр харж, биеэрээ мэдрэх юм.
Ултра трайл төрөл нь Шавартын амнаас эхлэн Богдхан уулыг дамжин Улаанбаатар хотын Зайсан толгойн оройд хүртэл нийт 50 км замыг туулах Монголын өргөн уудам тал, уул толгод, ой мод, хот суурин газрыг нэг дор бүгдийг харж, мэдрэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.
Харин хөл нүцгэн гүйлтийн хагас марафон нь Богдхан уулын зүүн талд байрлах “Шавартын ам” гэгдэх газар 21 км-ийн зайд болох бөгөөд Япон улсын Хөл нүцгэн гүйлтийн холбооны ерөнхийлөгч ноён Ёошино өөрийн биеэр оролцох бөгөөд Япон улсын хөл нүцгэн гүйгчид ирж оролцоно.
Энэхүү 50км-ийн зайн төрөл болон хөл нүцгэн гүйлтийн төрлөөс гадна энгийн марафоны төрлүүд болох 3.5,10.21 км-ийн зайн төрлүүд мөн Шавартын аманд зохион байгуулагдана.
22 дахь жилдээ 2 томоохон онцлогтойгоор зохион байгуулагдах гэж буй энэхүү марафонд маань Олон улсын гүйлтийн тамирчин, ууланд авирагч, спортын олон төрлөөр хичээллэдэг, 2018 оны 5 сард дэлхийн ноён оргил Эврестэд амжилттайгаар гарсан Франц улсын иргэн хатагтай Карол Фүкс урилгаар хүрэлцэн ирж оролцох юм.
Тус тэмцээнд дотоодын 1000 гаруй хүүхэд залуучууд, тамирчид болон гадаад орнуудын 200 гаруй тамирчид, гүйлтийн спортыг сонирхогчид хүрэлцэн ирж оролцох тооцоотой байна.
Тухайлбал: Япон улсаас 100 гаруй оролцогч, Тайланд, Вьетнам зэрэг зүүн өмнөд Азийн улс орнуудаас 50 гаруй, Европ, Америк тивийн улс орноос 50 гаруй тамирчид, гүйлтийг спортыг сонирхогчид ирж оролцох төлөвтэй байна.
Ерөнхий зохион байгуулагчаар:
- Монголын хөнгөн атлетикийн холбоо
Хамтран зохион байгуулагчаар:
- Шёова Холдингс групп/ Showa Holding Co., Ltd.
- Байгаль орчин, алал жуулчлалын яам
- Нийслэлийн аялал жуулчлалын газар
- Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо
- Нүүдлийн Зурган Өгүүлэмж сан
- Lucent спорт хувцасны брэнд /Lucent
- Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа
Ерөнхий ивээн тэтгэгчээр:
- Шёова Холдингс групп
Ивээн тэтгэгчээр:
- Чингис хаан банк
- Монголиан Пропертис компани Mongolian Properties CC
Дэмжигч байгууллагаар:
- Мобиком корпораци
СЭТГЭГДЭЛ БИЧИХ