Дэлхийн аваргад хүч үзэх чөлөөт бөхийн тамирчдын нэрс тодорлоо
Унгарын нийслэл Будапешт хотноо 10 дугаар сарын 20-28-нд болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх Монгол Улсын шигшээ багийн тамирчдын нэрс тодорлоо.
Эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн ДАШТ-д оролцох баг тамирчдыг сонгох сорилго тэмцээнийг наймдугаар сарын 4-5-нд СТО-д Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулсан юм. Эхний өдөр тойргийн барилдаанд эрэгтэйчүүд чансааны хоёроос долоо, эмэгтэйчүүд хоёроос дөрөвдүгээр байрт багтсан тамирчид тойргоор барилдаж, ялагчид нь халз барилдаанд өрсөлдөв.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо нар ДАШТ-ий дэвжээнд хүчээ сорих эрхтэй болов.
Харин эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 65 кг-д спортын мастер Х.Болортуяа, 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа, 75 кг-д ОУХМ Г.Наранчимэг нар халз барилдааны ялагч болж ирэх 10 дугаар сард Дунай мөрний эргийг зорих тийзээ захиалахаар болов.
Сорилго тэмцээний шигшээ барилдаанд хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхонтой, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэгтэй, ОУХМ Б.Батмагнай Т.Тулга нарын дуэль үзэгчдийн анхаарлыг татсан. “Сорилго”-ын 70 кг-д АНУ-аас ирж барилдсан ОУХМ Санжаагийн Ганбаяр 10 гаруй насаар дүү Б.Бямбадоржид хоёр удаа ялагдсаны дараа зодог тайлах шийдвэрээ гаргалаа. Алдарт бөх Д.Оюунболд агсны шавь, АНУ-д 10 гаруй жил ажиллаж, амьдарч буй С.Ганбаяр нутгийн дэвжээн дээрээ зодог тайлах шийдвэрийг гаргасан нь бөхдөө хайртаймонголчууд тун таатай хүлээн авлаа.
Эрэгтэй бөхчүүд хамгийн сүүлд 1995 оны АНУ-ын Атланта хотод болсон ДАШТ-д 10 жинд өрсөлдсөн бөгөөд ийнхүү 23 жилийн дараа Будапештэд 10 жинд өрсөлдөхөөр болж байна.
Шигшээ барилдааны дүнг танилцуулахад, эрэгтэйчүүдийн 57 кг-д: Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд) - Занданбудын Занабазар (Арслан) 2:0 (10:0, 10:0)
61 кг-д Түмэнбилэгийн Түвшинтулга (Аваргууд) - Гансүхийн Отгонбаатар (Аваргууд) 2:1 (6:6, 11:0, 10:3)
65 кг-д Батчулууны Батмагнай (Алдар) - Төмөр-Очирын Тулга (Арслан) 1:2 (1:2, 1:1, 4:5)
70 кг-д Санжаагийн Ганбаяр (Мэргэд хангай) - Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар) 0:2 (0:11, 6:9)
74 кг-д Ганзоригийн Мандахнаран (Алдар) - Гантулгын Идэрхүү (Аваргууд) 2:0 (13:5, 11:2 барилдахаас татгалзсан)
79 кг-д Ганболдын Төрболд (Женко) - Пүрэвжавын Өнөрбат (Хасу-Мегастарс) 0:2 (1:5, 0:7)
86 кг-д Оргодолын Үйтүмэн (Алдар) - Баатарын Нямбаяр (Аврагч) 2:0 (15:4, 4:1 цэвэр ялсан)
92 кг-д Лувсандоржийн Төртогтох (Арслан) - Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс) 2:0 (4:3, 6:6)
97 кг-д Өлзийсайханы Батзул (Аврагч) - Пүрвээгийн Өсөхбаатар (Хилчин) 2:1 (6:1, 6:6, 9:1)
125 кг-д Нацагсүрэнгийн Золбоо (Хүч) - Мөнхтөрийн Лхагвагэрэл (Аварга) 2:0 (7:2, 2:1)
Эмэгтэйчүүдийн 50 кг-д: Эрдэнэсүхийн Нарангэрэл (Хангарьд) - Цог-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 2:1 (2:9, 4:2, 6:5)
53 кг-д Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин) - Буяндалайн Чимгээ (Хангарьд) 2:0 (4:0 цэвэр ялсан, 8:0 цэвэр ялсан)
55 кг-д Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин) - Баяраагийн Халиунаа (Ирээдүйн одод) 2:0 (4:0 цэвэр ялсан, 6:3)
57 кг-д Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс) - Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар) 2:0 (6:1, 4:4 цэвэр ялсан)
59 кг-д Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс) - Өлзийсайханы Пүрэвсүрэн (Женко) 2:0 (10:0, 8:2)
62 кг-д Пүрэвдоржийн Орхон (Алдар) - Соронзонболдын Батцэцэг (Хилчин) 2:0 (12:0, 15:2)
65 кг-д Энхбаярын Цэвэгмид (Алдар) - Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч) 0:2 (4:14, 3:7)
68 кг-д Шархүүгийн Түмэнцэцэг (Хилчин) - Энх-Амарын Даваанасан (Алдар) 2:0 (2:9, 12:2)
72 кг-д Очирбатын Насанбурмаа (Женко) - Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар) 2:0 (9:0, 10:0)
76 кг-д Ганбатын Ариунжаргал (Алдар) - Гилэгжамцын Наранчимэг (Хилчин) 0:2 (0:2, 2:8 цэвэр ялсан)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ