Р. Пүрэвдагва даншигийн дархан аварга цол хүртлээ

 “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харъяат Даншигийн далай аварга Р.Пүрэвдагва түрүүлж, дархан аварга цолны болзол хангав.

Хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харъяат Даншигийн начин О.Хангай үзүүрлэж, заан цолны болзол хангалаа. Цолыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар гардуулав. Ийнхүү Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ хоёр өдөр үргэлжилсэн “Дашиг наадам-Хүрээ цам” шашин наадам дөрөв дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ