Шилдэг хөлбөмбөгчнийг нэг тэрбум еврогоор үнэлжээ
Мадридын “Реал” клубийн ерөнхийлөгч Флорентино Перес хорватын хагас хамгаалагч Лука Модричийн тус клубээс гарч болох нөхцөлийг тайлбарлажээ. Түүний хэлснийг Calcio Mercato сайтад дурдсан байна.
“Хэрвээ өөр ямар нэг клуб түүнд 750 сая евро амлах нөхцөлд л Модрич манайхаас явж болох юм” гэж Перес хэлжээ. Тийнхүү Хорватын шигшээ багийн ахлагч Мадридын клубийг орхиж, Миланы “Интер” клубд очиж магадгүй гэсэн цуу яриаг “Реал” клубийн ерөнхийлөгч ингэж тайлбарласан байна.
Модрич 2012 оноос Мадридын “Реал” клубт тоглож байгаа юм. Хагас дамжуулагчийн тоглосон энэ хугацаанд “Вангийн” клуб Испанийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Испанийн цомоос гадна, Испанийн супер цомыг хоёр удаа авч, аваргуудын лигид дөрвөн удаа ялалт байгуулж, УЕФА-гийн супер цомыг гурвантаа авсан юм.
Орост болсон ДАШТ-д Модрич Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглон, хүрэл медаль хүртсэн билээ. Түүнчилэн хагас хамгаалагч тэмцээний шилдэг тоглогчоор тодорсон юм. Бразилын Неймар “Барселон” клубээс Францын “Пари Сен-Жермен” клубд шилжсэн нь одоо хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэд хүрсэн хөлбөмбөгчин болж байгаа билээ. Францчууд энэ довтлогчид 222 сая евро төлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ