Боксын аваргын бүсийн төлөөх тулаан маргааш болно

“Чингэс” мэргэжлийн боксын холбооноос маргааш болох мэргэжлийн боксын аваргын бүс хамгаалах тулааны талаар Спортын төв ордонд хэвлэлийн хурал хийлээ. Тулаан Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 18.00 цагаас  болох бөгөөд нийт гурван тулаан болох юм байна. “Чингэс” мэргэжлийн боксын одоогийн аварга Г. Баяртогтох нь энэ 2018 оны гуравдугаар сард Оросын боксчин Василий Сергеевичтэй тулалдан аварга болсон аж. Харин маргааш болох аваргын бүсээ хамгаалах тулаанаа боксчин Ч.Чулуунтөмөртэй хийнэ. Тэд хүндэвтэр жин буюу 90,7 кг жинд тулалдах юм.

Өрсөлдөгч Ч.Чулуунтөмөрийн хувьд Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан туршлагатай тамирчин. Мөн дагалдах тулаанууд болох бөгөөд эмэгтэй боксчид тулалдахаар мэдүүлгээ өгчээ. Эмэгтэй боксчид 50, 57 кг-ын жинд өрсөлдөнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ