2018 оны ДАШТ-ийг түүхэн дэх хамгийн сайхан тэмцээн гэж үзэв

Хөл бөмбөгийн 2018 оны ДАШТ-ийг ийм зиндааны уралдаан тэмцээн зохион  байгуулж  ирсэн бүхий л түүхэн дэх хамгийн сайхан  тэмцээн  боллоо гэдгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрчээ.  Аварга шалгаруулах тэмцээний олонх “гоё” гоолыг чухамхүү нэмэлт цагийн үед  оруулсан бөгөөд харин энэ нь индэрт ямагт сэтгэл хөөрлийн давалгаа үүсгэж,  тоглолтыг онцгой хурц, сонин содон   болгож байсныг спортын статистикийн салбарын шинжээч Александр Дункан тэмдэглэсэн байна.  Тийнхүү,  тоглолтын үндсэн цаг дууссаны дараа 9 бөмбөг оруулсан нь  1998-2014 оны уралдаан тэмцээний нэмэлт цагийн гоолын тооноос  давжээ.

Францын довтлогч Килиан Мбаппег өнгөрсөн аварга шалгаруулах тэмцээний гарцаагүй шинэ үзэгдэл  гэж   үзсэн байна. Арванесөн настай тамирчин ДАШТ-ний шөвөгт тоглосон хамгийн залуу тоглогч болж түүхэнд орно. Гэхдээ дээд амжилт  яалт ч үгүй Пелегийнх  байсаар байгаа нь үнэн.

Шүүгчдийн ажлыг үлэмжхэн хөнгөвчилж өгсөн дүрс бичлэгийн системийг  спортын шинжээч бас зохих ёсоор үнэлсэн  байна.  Энэ нь торгуулийн талбайд тоглолтын дүрэм зөрчих явдлыг цаг тухайд нь илрүүлэхэд тусалж байжээ.

 

                                                                                                            С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ