ДАШТ-ий мөнгөн медалиас татгалзжээ

        Хорватын довтлогч Никола Калинич  ДАШТ-ий мөнгөн медалийг авахаас  татгалзсан тухай  Kurir.rs сайтад ингэж бичсэн байна.

Нигерийн багтай  хэсгийн шатны эхний тоглолтын дараа  түүнийг үндэсний багийн бүрэлдэхүүнээс хасжээ.  Тэр “нуруу өвдөөд байна” гэдгээр шалтаглан талбайд гарахаас татгалзан, орлон тоглогч тоглуулснаар дасгалжуулагч  Златко Далич түүнийг  нутаг буцаасан байна.  Гэвч  дасгалжуулагч болон  багийнхан нь  Калиничийг  шагнахаар шийдвэрлэсэн ч,  “Медаль өгөх гэсэнд  баярлалаа, гэхдээ би Оросын багтай тоглоогүй” гэж хэлжээ.

Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) дүрмээр, ДАШТ-ий шагналт багууд тус бүр 50 медаль авдаг  байна.  Гэхдээ  чухамхүү хэн медаль авах ёстой, хэн авах ёсгүй гэдгийг заагаагүй  байдаг ажээ.

Калинич 2008 оноос Хорватын багт  тоглож байгаа юм. Түүнээс хойш довтлогч  35 удаа тоглолтод оролцож, 14  бөмбөг оруулсан байна.

 

                                                                                                       С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ