Б.Гангаамаа К2 уулын гуравдугаар кампед иржээ

Монгол Улсын гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил “К2” ууланд авирахаар өнгөрөгч сард  эх орноосоо мордсон юм. Тэрбээр өмнө нь 2013 онд энэхүү ууланд авиралт хийж оргилд нь гарах оролдлого хийсэн ч  олон уулчин амь эрсэдсэн тул оргилд нь гаралгүй буцсан.

Тиймээс туршлагатай уулчин энэ удаагийн авиралтаа 2014 оноос хойш бэлдэж, төлөвлөжээ. Түүний авиралт зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны хооронд үргэлжилэх аж. Тэгвэл Б.Гангаамаа К2 уулын гуравдугаар камп иржээ. Түүний дараа нь К2-ын Мөрөн 8000 метрт гарах бэлтгэлээ хангах аж. Тус кампэд  10 гаруй улсын уулчид байгаа юм байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ