2022 оны өвлийн олимпд шинэ төрлүүд оруулжээ
Хөтөлбөрт бобслей буюу чарганы төрлөөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уралдаан, "биг-эйр" ангиллын фристайлын төрөлд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн уралдаан, фристайлын төрөлд холимог багийн тэмцээн, сноуборд-кроссын төрөлд холимог багийн уралдаан, трамплинаас үсрэх төрөлд холимог багийн тэмцээн, шорт-трекийн төрөлд холимог буухиа уралдааныг шинээр оруулжээ.
“Олимпийн хөтөлбөрт спортын шинэ төрлүүдийг оруулсан нь Олимпийн наадмыг хүйсийн хувьд тэнцвэртэй болгож, залуучуудыг өргөнөөр хамруулах гэсэн бидний хүсэл эрмэлзлийг тусгаж байгаа юм” гэж ОУОХ-ны Спорт хариуцсан захирал Кит Макконнелл хэллээ.
2022 онд Бээжинд болох өвлийн Олимпийн наадамд нийтдээ 2892 тамирчин оролцох гэж байгаа нь шинэ дээд амжилт юм. Оролцогчдын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 41-ээс 45,44 болж өсөх аж. Ингэснээр скелетон, тэшүүр, уулын цана, гүйлтийн цана, фристайл, сноуборд гэсэн төрлүүдэд өрсөлдөж буй эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн тоо анх удаагаа тэнцүү болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ