Роналду Испаниас бүх харилцаагаа таслана
Турин хотын “Ювентус” клубийн довтлогч Кристиан Роналду Испаниас бүхий л харилцаагаа таслахын тулд Мадрид хот дахь байшингаа худалдана. Португалийн “El Correio do Manh” сонинд бичсэнийг иш татан As сайтад ингэж мэдээлжээ.
Тэр Испанийн татварын албатай харилцаа хурцадсанаас болоод хөрөнгөө худалдах бодолтой байгаа аж. Тэр бас 22 машинтай бөгөөд үл мэдэх нэгэн хүний хэлснээр, эдгээр машинаа Португалид гэртээ аваачих гэнэ.
Португалийн 33 настай довтлогч “Ювентус” клубт шилжих гэж байгаа талаар Мадридын “Реал” клуб долоо дугаар сарын 10-нд зарласан юм. Италид Роналду жилд 30 сая евро авдаг ажээ. Довтлогчийг шилжүүлэн авахын тулд Италийн клуб 100 сая евро төлж, бас дээр нь нэмэлт 12 саяын зардал гаргасан байна.
Роналду татвар төлөхөөс зайлсхийснээр тэнсэн ял сонссоныг “El Mundo” сонинд зургаадугаар сарын 15-нд бичсэн юм. Тэр 18,8 сая еврогийн татвар төлөхийг зөвшөөрчээ.
Роналду 2009 оноос “Реал” клубд тоглож байсан юм. Тэр “Вангийн клуб”-ийн бүрэлдэхүүнд есөн улирал тоглохдоо Аваргын лигид дөрвөн удаа түрүүлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ