Хорватын довтлогч Анте Ребич тосгоны иргэдийнхээ өрийг даржээ

Хорватын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Анте Ребич төрсөн тосгоныхоо бүх оршин суугчдын өр зээлийг дарж өгчээ.

Тэрээр хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтод Аргентины хаалганд гоол хийж, Месси болон түүний багийнхныг эх орон руу нь буцаах эхлэлийг тавьсан билээ.

Анте Ребичтэй хамт Хорватын өсвөрийн шигшээ багт тоглож байсан Ловро Шиндик, “Анте Сплит хотоос холгүй орших тосгонд өссөн. 19 настайдаа Италийн Фиорентина клубт тоглохоор явсан ч хэзээ ч төрсөн тосгоноо мартаж байгаагүй. Нэг удаа тэрээр тосгонд нь амьдардаг 500 хүний зээлийг дарсан.” хэмээн дурсчээ.

Анте Ребич ба түүний багийнхан хөлбөмбөгийн ДАШТ-ий финалд аваргын цомын төлөө Францын шигшээ багтай тоглон 4:2 харьцаатайгаар ялагдсан ч улсынхаа болон спортын түүхэнд урьд хожид үзүүлж байгаагүй өндөр амжилт үзүүлснээр бичигдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ