К.Мбаппе бүх орлогоо хандивлав
Килиан Мбаппе ДАШТ-ий үеэр олсон орлогоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамир спортоор хичээллүүлэх санд хандивласан байна.
21 дэх Дэлхийн аваргаар тод гялалзаж, өөрийгөө дэлхий нийтэд тунхагласан 19 настай франц довтлогч Килиан Мбаппе хүү тун ч эх оронч үзэлтэй нэгэн. Тэрбээр ДАШТ-ий бүх орлогоо сайн үйлсийн санд хандивласан бөгөөд “Эх орныхоо төлөө талбайд гарсаныхаа төлөө мөнгө авах ёсгүй. Харин ч нэр төрийн хэрэг байх ёстой” гэж үздэг.
К.Мбаппе ДАШТ-ий үеэр нийт 490 мянган еврогоор шагнуулсан ба түүнийгээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих санд хандивласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ