Их аварга Какүрюү М.Ананд Нагоя башёг орхилоо
Японы мэргэжлийн сумогийн зуны тэмцээн буюу Нагоя башёгийн ес дах өдрийн барилдаан өнөөдөр болно.
Нагоя башёд Сумогийн их аваргуудаас нэг ч үлдээгүй байна. Гурав дахь өдрийн барилдааны дараагаас Сумогийн их аварга Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас дэвжээг орхисон бол их аварга Какүрюү М.Ананд зургаа дахь өдрөөс эхлэн энэ башёг орхилоо.
Харин таван даваа нэг унаатай башёг тэргүүлээд байсан шинэхэн озэки \арслан\ Гүржийн Точиношин Тамаваши Б.Мөнх-Оргилтой учраа тааран барилдаж, унахдаа баруун хөлөө гэмтээсэн учраас долоо дахь өдрөөс эхлэн дэвжээнд гараагүй юм. Тавин хувийн амжилтаа үзүүлэхэд түүнд гурван даваа дутуу бөгөөд гэмтэл нь хүнд биш ч дэвжээнд дахин гарах эсэх нь тодорхойгүй байна.
Зуны башёо эхлэхээс өмнө Японы аварга Кисэносато барилдахгүй гэдэгээ мэдэгдсэн юм. Тиймээс Нагоя башёд нэг ч аварга бөхгүйгээр цааш үргэлжилж байна.
Найман өдрийн дараах байдлаар, Нагоёбашёг Сэкивакэ Митакеми ганцаараа найман даваатайгаар тэргүүлж эхэллээ. Түүний араас Маэгашира Асанояма долоон даваа, нэг унаатайгаар, Озэки Такаясү зургаа даваа хоёр унаатай байгаа бол Озэки Гоэйдо таван даваатай удаалж байна.
Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил тав, Ичиножёо А.Ичинноров, Араваши Э.Дөлгөөн, Чиёошома Г.Мөнхсайхан нар гурван даваа, таван унаатай башёг үргэлжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ