Хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөв
Хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслолын арга хэмжээ Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Ёслолын арга хэмжээнд жүжигчин Уилл Смит, Америкийн дуучин Ники Жем, Косовогийн дуучин Эра Истрефи нар оролцжээ. Тэд ДАШТ-ий “Live It Up” дууг дуулсан юм. Дуучин Аида Гарифуллина “Калинка-Малинка” дуу дуулж, түүнчлэн ДАШТ-ний бэлгэдэл болох хүн маягаар дүрсжүүлсэн “Забивка” чоно болон Бразилын шигшээ багийн тоглогч асан Рональдино энэ үеэр гарч иржээ.
Цэнгэлдэх хүрээлэнд хаалтын арга хэмжээг 80 мянга гаруй хүн үзсэн байна. Тэдний дунд Оросын ерөнхийлөгч Владимир Путин, дараагийн ДАШТ болох Катарын эмир Тамим бен Хамад Аль Тани, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Хорватын ерөнхийлөгч Клинда Грабар-Катарович нар байв.
Хаалтын ёслолын дараа Франц, Хорватын шигшээ багийн шувтаргын тоглолт болсон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ