Ж.Нарантунгалаг ээлжит тулаандаа ялалт байгуулав

Малайзын Куала Лумпур хотноо өчигдөр “One Championship- Pursuit of Power“ тэмцээн болж, холимог тулааны “One championship” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ээлжит тулаанаа хийж өрсөлдөгчөө ялсан байна.

Тэрбээр өнгөрсөн сарын 23-нд Макаод “ONE Championship: PINNACLE OF POWER” тэмцээнд Филиппиний тулаанч Эдвард Келлиг хоёрдугаар үед хүнд цохилтоор ялсан билээ. Ингээд ердөө 20 хоногийн дараа Японы Казүки Токүдомэг ийнхүү ялжээ.

Казүки Токүдомэ 31 настай, холимог тулааны хамгийн том холбоо UFC-д тулалдаж байсан туршлагатай тамирчин аж. Холимог тулаанд нийт 27 удаа тулалдаж, 18 ялж, найм ялагдаж, нэг удаа тэнцэж байсан юм байна.

Ийнхүү сүүлийн 20 хоногт хоёр ялж, нийт тулааны харьцаагаа 14-5 болгосноор Ж.Нарантунгалаг “ONE Championship” холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсийн төлөөх өрсөлдөөнд эргэн ирлээ.

Тоглолтын дараа Токүдомэ Ж.Нарантунгалагт сөгдөн мөргөж, хүндэтгэл үзүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ