Мориноос 18 хүүхэд унасан ч хүнд гэмтэл аваагүй
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үеэр нийт 18 хүүхэд мориноос унасан ч ноцтой бэртэл гэмтэл аваагүй гэж албаны хүмүүс хэлж байна. Унаач хүүхэд бүрийг зориулалтын хувцас хэрэглэлтэйгээр морь унуулсан. Энэ нь холбогдох байгууллагууд хяналт, шаардлагийг чанга тавьж ажилласны үр дүн гэж тайлбарлаж байлаа.
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өгч буй мэдээллээр энэ жил 720 гаруй хүүхэд морь унахаар бүртгүүлсэн. Энэ жилээс морь унаач хүүхдийг 100 мянган төгрөгийн даатгалд хамруулдаг болсон. Ямар нэгэн эрсдэлд орсон нөхцөлд 20 сая төгрөгийг даатгалын компаниас авах ёстой.
Хэрэв даатгалын компани нь нөхөн даатгалын компани нь нөхөн олговроо олгохгүй бол хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж үзэх үндэслэлтэй аж. Ийм зөрчил гарвал Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар өргөдөл гомдлыг 21 аймаг дахь салбар байгууллагуудаараа дамжуулан хүлээн авах юм байна.
Хэрэв хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байвал дараагийн уралдаан тэмцээнд хамтран ажиллахгүй байхаар гэрээг цуцлах ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ