Азийн наадамд оролцох Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа
Монголын сагсан бөмбөгийн холбооноос ирэх наймдугаар сард Индонез улсын нийслэл Жакарта хотноо нээлтээ хийх Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх Монгол улсын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулж, эцсийн байдлаар тэмцээнд оролцох 12 тамирчин болон дасгалжуулагчдынхаа нэрсийг МҮОХ-д өргөн барьлаа.
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг дээд лигийн финалын тоглолтын үеэр МСБХ-оос 28 тамирчин болон таван дасгалжуулагчийг шигшээ багийн цугларалтад урьж бэлтгэл сургуулилтаа базайж эхлээд байсан билээ.Тэгвэл МСБХ-ны удирдах зөвлөл болон арын алба, дасгалжуулагчдын баг хамтарч Жакарта-2018 Азийн наадамд оролцох Монгол Улсын шигшээ багийн 12 тамирчинг эцсийн байдлаар зарласан байна. Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багт дуудагдсан тамирчид:
Тунгалагийн Санчир ( Хасын Хүлгүүд)
Баттөвшингийн Билгүүн ( Хасын Хүлгүүд)
Отгонбаатарын Сэргэлэн ( Хасын Хүлгүүд)
Отгонбаярын Очирбат ( Хасын Хүлгүүд)
Баттулгын Батжавхлан ( Хасын Хүлгүүд)
Даваадоржийн Мөнхтөвшин ( Этүгэн Ирвэсүүд)
Очбадрахын Дөлгөөн ( Этүгэн Ирвэсүүд)
Нарангэрэлийн Батбаяр ( Этүгэн Ирвэсүүд)
Пүрэвжавын Болортулга ( Танан Гарьд)
Бат-Эрдэнийн Болдбаатар ( Танан Гарьд)
Очирбатын Эрдэнэцогт ( Танан Гарьд)
Ариунболдын Ананд
Ерөнхий дасгалжуулагчаар : Шинэнгийн Сэдбазар
Туслах дасгалжуулагчаар: Доржготовын Пүрэвдорж
Рэнцэнгийн Отгонжаргал
Чимэгдоржийн Ижилболд
Цагаанбаатарын Чинзоригт
Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд наймдугаар сарын 14-ий өдөр нээлтээ хийх бөгөөд манай багийн хувьд тэмцээний “A” хэсэгт эзэн орны баг Индонез, БНСУ болон Тайваны шигшээ багуудтай нэг хэсэгт багтаад байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ