Дааганы уралдаан: Н.Баярхүүгийн хурдан зээрд түрүүллээ
Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний Их баяр наадмын дааганы уралдаанд газар газрын шандаст 261 хурдан буян бүртгүүлж, 112 даага гарааны зурхайгаас гарсан. Дааганы уралдаанд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Монгол улсын Манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаярын уяж уралдуулсан уяач Ж.Бат-эрдэнийн хурдан бор даага тод магнай торгон жолоо өргүүлсэн.
Гэвч дөнгөж сая наадмын комиссоос эрлийз даага байсан учраас уралдаанаас хасчээ. Тиймээс айргийн хоёрт орсон даага Сүхбаатар аймгийн Халзан сумын Нэргүйн Баярхүүгийн хурдан зээрд энэ жилийн дааганы уралдааны түрүү магнай болж байна. Түрүү морь хасагдсан учраас автоматаар айрагдсан дааганууд урагшилж байна.
Айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төмөрхүрээгийн Төрмөнхийн зээрд даага, айргын дөрөвт Ховд аймгийн Мянгат сумын Батсуурийн Энхбаярын хурдан хээр даага, айргын тавд Хөвсгөл аймгийн Тариалан сумын н.Батбаярын хээр даага айрагдаж унасан хүүхдээ баярлуулан наадамчин олныг баясгалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ