Пауэрлифтингийн УАШТ маргааш эхэлнэ
Пауэрлифтингийн 12 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Хэрэглэлтэй төрөлд өрсөлдөх тус тэмцээн насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе, мастер зэрэг ангиллаар гурван өдөр үргэлжлэн явагдах юм. Тэмцээнд оролцсон баг тамирчид 396 багц медалийн төлөө өрсөлдөнө. Түүнчлэн ялагчид удахгүй манай улсад зохион байгуулагдах мастер ангиллын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болох ажээ.
Дашрамд дуулгахад, пауэрлифтингийн 11 дэх удаагийн УАШТ-нд Говьсүмбэр аймгийн уугуул тамирчин Н.Амарбаясгалан насанд хүрэгчдийн ангилалд нэг алт, хоёр хүрэл, залуучуудын ангилалд хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байжээ. Мөн Н.Баярбат залуучуудын ангилалд нэг хүрэл, нийт найман медаль хүртсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ