Голландын шүүгч Бьорн Кейперс Орос-Испанийн тоглолтыг шүүнэ
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) Нидерландын шүүгч Бьорн Кейперсийг ДАШТ-ий Орос-Испанийн тоглолтыг шүүх шүүгчээр томилжээ. Тоглолт долоодугаар сарын 1-нд Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээнд москвагийнцагаар 17:00-д (УБ-ын цагаар 22:00) эхэлнэ.
Кейперст түүний эх орон нэгтэн Сандер ван Рукел, Эрвин Зейнстра нар туслана. Францын Клеман Тюрпен энэ тоглолтын нөөц шүүгч болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ