"Оросын шигшээ багт ашигтай алганы амт үзүүллээ" гэв
"2018 оны ДАШТ-ий хэсгийн шатны төгсгөлд Уругвайн шигшээ багтай тоглосон нь Оросын хөлбөмбөгчдийн хувьд ашигтай алганы амт үзүүлсэн явдал боллоо" гэж Оросын үндэсний багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесов телевизийн “Нэгдүгээр сувгийн” нэвтрүүлгээр мэдэгдэв.
ОХУ-ын шигшээ баг 0:3-ын харьцаатай хожигдсон бөгөөд Игорь Смольниковыг хасагдсаны дараа Оросын хөлбөмбөгчид ихэнхидээ арвуулаа тоглосон юм.
“Өнөөдөр болох ёстой тэр л өдөр боллоо. Нэг талаас бид хожигдож, нөгөө талаас энэ нь тодорхой агшинд, тодорхой үед бидэнд өгсөн алгадалт юм. Уругвайн баг Оросын хөлбөмбөгчдийн өмнөх өрсөлдөгчдийг бодвол өөр түвшний баг юм. Гэхдээ энэ тоглолтоор дамжин манай баг дараачийн тоглолтдоо бэлтгэлээ” гэж дасгалжуулагч онцлон тэмдэглэсэн байна.
“Өнөөдөр эрч хурдтай өөр тоглолт, өөр өрсөлдөгч, хөлбөмбөгчдийн хувийн өөр чанарууд харагдлаа. Ингэж байж гэмээ нь дараачийн шатанд гарах болно” гэж Черчесовдүгнэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ