Өнөөдөр спорт заалууд иргэдэд төлбөргүй үйлчилнэ
Монголын тамирчдын болон Олон улсын олимпын өдөр энэ сарын 23-нд буюу өнөөдөр тохиож байна. Монгол Улс олимпын наадмаас анх удаа медаль хүртсэний 50 жил, мөн наадмаас алтан медаль хүртсэний 10 жилийн ойн тэмдэглэлт өдрийг хамтатган спортын салбарын төрийн болон төрийн бус бүх байгууллага хамтран орон даяар олон арга хэмжээ зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Энэхүү өдрийн хүрээнд спортын алдар цуутай тамирчдын парад жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн нийслэл, дүүрэг, орон нутгийн спорт заалыг иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй болгох аж. Энэ үеэр биеийн тамир, спортын салбарын үе үеийн зүтгэлтэн, тамирчдад хүндэтгэл үзүүлэн шагнал гардуулах ёслол болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ