Бразилийн шигшээ баг эхний ялалтаа байгуулав

Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ баг хоёр дахь тоглолтоо Коста Рикатай хийлээ. Баразил нэг оноотой байсан тул хожих даалгавартай талбайд гарсан. Харин Коста Рика тэнцэх зорилготой байв. Коста рикагийн тамирчид эхнээсээ даалгавараа сайн гүйцэтгэж Нэемар, Габриель Жесүс нарын тоглолтыг сайн хязгаарлаж үндсэн цагт гоол алдаагүй.

Гэсэн ч 90 минутын турш амжилттай хамгаалсан тэдний хөдөлмөрийг Бразилийн шигшээ баг болон Барселона клубийн хагас хамгаалагч Флиппе Коутино үгүй хийж дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь гоолоо бүртгүүлэв. Гоол алдсан Коста Рикагийн багт довтлохоос өөр сонголт үлдсэнгүй. Довтолгоондоо анхаарлаа хандуулсан тэдний хамгаалалт сайн байсангүй. Үүнийг нь Нэемар ашиглаж дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний гоолоо оруулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ