Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын нээлт боллоо
Засгийн газрын 2017 оны 269 дугаар тогтоол “Үндэсний спортын VI их наадам зохион байгуулах тухай”, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/424 дүгээр тушаалыг хэрэгжүүлэхМонголын уламжлалт үндэсний спортын төрлүүд, уламжлалт тоглоом, зан үйл, ёс заншил, соёлыг өсвөр үеийнхэнд сурталчлан таниулж, өвлүүлэн сургах, хөгжүүлэхзорилгоор Хан-уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд зохион байгуулагдлаа.
“Үндэсний спортын их наадам” нь Монгол улсын хэмжээнд 4 жилд 1 удаа зохион байгуулагддагаараа онцлог юм.
Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд зуны спортын 10 төрлөөр зохион байгуулж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Жаргалсайхан, УИХ-ын Тамгын газрын зөвлөхШагайн харвааны тэргүүлэгч гишүүн МУ-ын мэргэн Б.Эрдэнэбат, Монголын сурын холбооны ерөнхий нарийн бичиг С.Хүрэлбаатар, НБТСХ-ны мэргэжилтэн Н.Санчир нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Үндэсний, буриад, урианхай, уламжлалт сур харваа, шагайн харвааны тэмцээнд дүүргийн 80 гаруй мэргэн харваачид оролцон цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.
Шалгарсан тамирчид 08 дугаар сарын 11-15 ны өдрүүдэд Хүй долоо худагт зохион байгуулагдах “Үндэсний спортын VI их наадам”-д оролцох эрхээ авах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ