Б.Мөнгөнтуул олон улсын эмэгтэй мастеруудыг тэргүүлэв
Энэтхэг улсын Мумбай хотод болсон “AICF International Women Grandmasters Chess Tournament 2018” тэмцээнд Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул түрүүллээ. Олон улсын эмэгтэй их мастерууд оролцдог уг тэмцээн зургаадугаар сарын 12-19-ний өдрүүдэд болсон бөгөөд долоон орны 12 шатарчин өрсөлдсөн байна.
2018 оны Монгол Улсын аварга, Гавьяат тамирчин, Олон улсын мастер, эмэгтэй их мастер Батхуягийн Мөнгөнтуул уг тэмцээнд урилгаар оролцож, 11 өргөөс найман оноо авч түрүүлсэн бол Казахстан, Энэтхэгийн тамирчид хоёр, гуравдугаар байрт оржээ.
Б.Мөнгөнтуул уг тэмцээнд түрүүлснээр чансаагаа +6 оноогоор ахиулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ