Английн баг Тунис 2:1-ээр буулган авлаа
Английн шигшээ баг “Орос-2018” дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо Хойд Африкийн төлөөлөл “Карфатын бүргэдүүд” буюу Тунисын шигшээ багтай хийлээ. Тоглолт өнгөрсөн шөнө Улаанбаатарын цагаар шөнө 02.00 цагт Волгоград хотын “Волгоград Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон.
Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйний оруулсан хоёр гоол оруулж, нэр төртэйгээ эхний ялалтаа авлаа. Х.Кэйн 11 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг чихэж эхний гоолоо оруулсан юм. Гэхдээ Африкийн төлөөлөл Тунисийн баг амархан ялагдах баг биш гэдгээ харуулж 35 дахь минутад Фержани Сасси гоол хийсэн. Тоглолтын эхний үе 1:1-ээр тэнцсэн.
Харин шүүгчийн мэдлийн 92 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг Х.Кэйн мөргөж оруулснаар англичууд 2006 оноос хойш ДАШТ-ий нээлтийн тоглолтод хожиж чадаагүй гэсэн хар цувралдаа цэг тавилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ