ДАШТ-ний бас нэг гайхамшигт тоглолт болж Испани, Португал тэнцлээ

Энэ удаагийн ДАШТ-ий хэсгийн шатны хамгийн сонирхолтой, үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолтуудын нэг өндөрлөлөө.

“B“ хэсэгт учраа таарсан Испани – Португалийн шигшээ багуудын тоглолт ширүүхэн болж, 3:3 харьцаагаар тэнцсэн ч дэлхийн аваргын түүхэн дэх бас нэгэн шилдэг тоглолт болж үлдлээ.

Испани, Португалийн шигшээ багийн тоглолт 90 дэхь минутад 3:3-ын харьцаагаар тэнцсэн бөгөөд нэмэлт дөрвөн минутад аль нэг баг гоол оруулсангүй.

Хоёр баг хоорондоо нийт 35 удаа тоглож байсан бөгөөд Испани 16 ялсан бол Португаль 6 ялж 13 тоглолт тэнцээгээр өндөрлөж байжээ.

Хамгийн сүүлд 2010 оны ДАШТ-ээр шөвгийн 16-гийн шатанд учраа таарч Испани 1-0-р хожиж байсан аж.

Энэ тоглолтын гайхамшигтгоолыг оруулж чадсан К.Роналдогийнхувьддэлхийн аваргын долоо дахь гоолоооруулж байгаа юм. Роналдо энэ амжилтаараа Бразилын домогт хөлбөмбөгчин Пеле нарын амжилттай зэрэгцэж дэлхийн аваргын дөрвөн тоглолтод дараалан гоол оруулсан дөрөв дэх тоглогч болж чадлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ