Бөхчүүд гал болж наадмын бэлтгэлдээ гарч эхэллээ
Улсын баяр наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ өдрүүдэд бөхчүүд аймаг нутгийн дэвжээгээрээ хуваагдан гал болж бэлтгэлдээ гарч эхэллээ.
Хамгийн түрүүнд 6 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн “Увс нуур бөхийн гал”-ын бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарсан бол энэ сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн дэвжээ”-ний бөхчүүд Харзтайд, Дархан-Уул аймгийн “Дархан хайрхан дэвжээ”-ний бөхчүүд "Зулзагын" голд тус тус бэлтгэлээ базааж эхэллээ.
Говь-Алтай аймгийн “Хантайшир дэвжээ”-ний бөхчүүд “Цонжин болдог”-ийн "Мандал" амралтад 6 дугаар сарын 11-нд бэлтгэлдээ гарсан бол Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн дэвжээ”-нийхэн энэ сарын 13-нд Төв аймгийн Бугын сангийн аж ахуйд, Хэнтий аймгийн “Хан хэнтийн аварга дэвжээ”-ний бөхчүүд Ар гүнтийн даваа даваад "Цагаан хустын ам"-нд энэ сарын 14-нд тус тус наадмын бэлтгэлдээ базааж эхэллээ.
Харин Орхон, Хөвсгөл аймгийн бөхчүүд зургадугаар сарын 20-ноос наадмын бэлтгэлдээ гарахаар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ