Д.Мурат: Би огт гэмт хэрэг хийгээгүй, шалгуулахад бэлэн байна
УИХ-ын гишүүн Д.Мурат сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Би үүнийг нь дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулахад ч бэлэн байгаа. Удахгүй шалгуулаад буцаж орж ирнэ гэж бодож байгаа.
Угаасаа надтай холбогдоод байгаа энэ хэрэг нь зохимол. Би огт гэмт хэрэг хийгээгүй. Шалгуулахад бэлэн байна. Ерөнхийлөгчийн хоригийг миний хувьд дэмжиж байна" гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх УИХ-ын тогтоолын төсөлд хориг тавьсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ