С.Баярцогтыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавилаа
Сангийн сайд асан С.Баярцогтыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг сая шүүх гаргалаа. Прокурорын газраас С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих хүсэлт ирүүлээд байсан юм.
Өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр цагдан хорьж, түүнээс хойш хоёр ч удаа хорих хугацааг сунгасан юм. Сануулахад, Сангийн сайд асан С.Баярцогтыг оффшор дансны асуудлаар шалгаж, цагдан хориод байсан бол Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж, цагдан хориод байсан юм. Өнгөрсөн хугацаанд шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээний хорих арга хэмжээг авах нь буруу гэж олон нийт үзэж байсан юм.
Одоо “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайханыг батлан даалтад гаргах эсэх хэлэлцэх шүүх хурал болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ