Хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэртэй болно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Европын сэргээн босголтын банкны зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэртэй болсноор барилгын хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой болох аж. Тус үйлдвэрийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгосон юм.Уг төсөлд нийт 14.2 сая евро зарцуулах бөгөөд Европын сэргээн босголтын банкнаас 4.5 сая еврог буцалтгүй тусламжаар, 9.7 сая еврог зээлээр авахаар төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ